Натурын замыг өнөөдөр түр хаана

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өгсөн зөвшөөрлийн дагуу Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж буюу Натурын замд дулааны шугамын гэмтэл гарсныг яаралтай засварлах шаардлагатай болжээ. Үүний тулд өнөөдөр 10:00-22:00 цагийн хооронд зорчих хэсгийн баруунаас зүүн чиглэлийн 2 эгнээг түр хааж засварын ажил хийгдэх тул зургийн дагуу хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас анхаарууллаа.